Н.Учралд дайх үг: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана!

Хэрийн зүйлд барьц алддаггүй Х.Баттулга гишүүн сүүлийн өдрүүдэд нэлээд бачим байгаа бололтой. Гишүүн болсноос хойш чуулганы хуралдаандаа сууж үзээгүй тэрбээр Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудлаар камерын өмнө ил гарч ирсэн нь Н.Учрал эмзэг цэг дээр нь хатгачихсных биз.                                                           Nehuul.mn

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотлох юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж би уриалмаар бУайна. Судалгаагаар 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг гэсэн. Улсдаа, Баялгийн сандаа бүгд өгье. Стратегийн ордын 34, 51 хувийг Баялгийн санд төвлөрүүлье гэдэг дээр нөгөөдүүл чинь зохион байгуулалттайгаар ЗГХЭГ-ын даргыг ашиглаж байна. /Urug.mn/

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: “Camex” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга, 10 хувийг МоАХ-ны анхдагч Я.Батсүх эзэмшиж байсан.

АН-ын гишүүн Д.Болорсүрэн: Бид Төгрөг нуурын ордод 20 хувь эзэмшдэг байсан ч Х.Батулга асуулгүйгээр зарсан.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Намайг нотол гэсэн учир би нотолж байна. 2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг баталсан баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан нотолгоо бий. /Хэвлэлийн бага хурлаас/

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төгрөг нуурын асуудал хүчтэй яригдаж байна. Татвараас зайлсхийсэн, 3-4 оффшороор мөнгө угаасан байж магадгүй харагдаад байгаа. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой холбогдвол нэлээд хүнд заалттай гэмт хэрэг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төгрөг нуурын ордын лиценз эзэмшигч Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэнгийн яриад байгаа Шаравын Эрдэнэтуяа нь Х.Баттулгын туслах бөгөөд Төмөр замын мөнгөнөөс Хонгконгоор дамжуулж 22 мянган ам доллар бэлнээр авсан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нотлогдож байсан этгээд мөн байна.

Гэхмэтчилэн тал, талын байр сууринаас харвал Х.Баттулга бас л нохойтож байна.

Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т байдаг Төгрөг нуурын ордыг 1980 онд улсын хөрөнгөөр урьдчилсан хайгуул хийж, гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй болохыг тогтоожээ.  Уг ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга 2006 онд байгуулсан “Самех" компаниараа дамжуулан монголчуудаасаа 1.3 сая ам.доллараар худалдан авчээ. Удалгүй экс Ерөнхийлөгчийн 90 хувийн эзэмшилтэй “Самех"-ийн  хувьцаа эзэмшигчээр Сингапурын бизнес Билли Лим болон тус улсын улстөрч Еэ Чү Лонг нар орж ирсэн байна. 2007 онд “Сamex” компаниа  Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэх компанил зуун хувь шилжүүлснээ  Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Үүнийхээ дараа Төгрөг нуурын ордын МV 000228, МV 013533, MV-013553, МV 015429 тоот ашиглалтын дөрвөн лицензийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар зарсан хэрэг эргэн сөхөгдсөн нь  экс Ерөнхийлөгчийн хоолойд тулгасан хутга болчхоод байгаа нь илт. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд Хятадын эсрэг монголчуудыг хамгийн их турхирсан, хятад цэрэг, танкаар айлгах ажиллагааг амжилтай хэрэгжүүлсэн “эх оронч” Х.Баттулгыг эх орныхоо баялгийг үзэн яддаг өнөөх хятадуудтайгаа хамтраад зарчихна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Гэвч Женко бол нохой шүү дээ. Нохой гэж хэлсэн хүн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн.

ҮХНӨ-ийн хүрээнд өнгөрсөн онд Монголын парламентаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Баялгийн сан байгуулах гол зорилго нь товчхондоо уул уурхайгаас олж буй орлогыг ард иргэдэд бодитойгоор ба хүртээмжтэйгээр хүртээх тухай л байв.

Засгийн газраас стратегийн гэх ордуудын тодорхой хувийг Баялгийн санд авах ажлыг Ж.Батзанданд хариуцуулсан. Улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн ордуудыг стратегийн гэх жагсаалтад багтаах ёстой гэвэл Ж.Оджаргалын эзэмшлийн Ухаа худаг болон Х.Баттулгын идчихсэн Төгрөг нуурын ордыг адилхан авч үзэх ёстой юм.

Гээд Ж.Оджаргал Ухаахудаг дээрээ  том бүтээн байгуулалт өрнүүлж, нэмүү өртөг бүтээж, олон хүнийг ажлын байраар хангаж ирсэн. Атал Х.Баттулга улсаа байнга хорлож, дандаа хулгайлж, үргэлж луйвардаж ирсэн байна.

Ж.Оджаргалын байгуулсан "MCS" Монголын поп таван татвар төлөгчөөр нэрлэгддэг. Олон улсын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Монголын үндэсний цөөхөн хөрөнгө оруулагчийн нэг. Тэгвэл Х.Баттулга Тавантолгойн бүлэг ордыг тал хувьтай нь тэнцэх нөөцтэй Төгрөг нуурын ордыг оффшор компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарчихсан. Зарахдаа бас татвараас бултчихаж. Түүний "Женко" групп гэхэд төлсөн татвар, хураамжаараа эхний 20 дотор багтаж байсангүй. Бодит үнэн нь ийм л юм. “Үндсэрхэг үзэлтэн” Х.Баттулга ба үндэсний хөрөнгө оруулагч Ж.Оджаргал хоёрыг ялгаа энэ мэт их.

Үндсэндээ, Төгрөг нуурын ордыг гадаадынханд зарсан гэх Х.Баттулгатай холбоотой асуудал бол түүний нэр холбогддог олон хулгайн ердөө нэг нь. Хөгжлийн банк, төрийн сан, төмөр замын луйвар, нүүрсний 40 их наядын хулгай, нийтийн тээврийн шахаа… Бүх муу муухай, дуулианд хэргийн ард ганц хүний нэр байнга бичигддэг нь Х.Баттулга. Харамсалтай нь, түүний хулгай, луйврын өмнөөс жирийн залуус шоронд суудаг нь гэмт хэрэг ч биш, гэм ч биш болсон.

Энэ удаад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Х.Баттулгыг халз дуэльд дуудаж чадлаа. Женко айдастай бас сандарч байна гэдэг нь цаанаа “но”-той гэсэн үг. Н.Учралыг гүтгэсэн гэх асуудлаар цагдаад өгөхдөө тулж байна… Гэдэг нь Х.Баттулга байж сууж чадахгүйд хүрсэн байна. Байж сууж чадахгүйд хүрнэ… Гэдэг нь Х.Баттулгын талаарх Н.Учралын дэлгэсэн баримтууд ноцтой байна. Бусдыг хужаагийн эрлийз, хулгайч, луйварчин, тагнуулч, тангаргийн буг болгож ирсэн Женко.Баттулгыг хүртэх ёстойгоо хүртэж байна.

Эцэст нь Н.Учралд үг дайя: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана. Женког хууль, шүүхийн өмнө аваачиж чадвал жинхэнэ том улстөрч боллоо гэсэн үг шүү!


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
96