МОНГОЛД ИХЭНХ НЬ ГАРАЛ ҮҮСЭЛ, ЮУГААР ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ, ОРЦ ХУДАЛ БИЧСЭН ШОКОЛАДУУД ЗАРЖ БАЙНА

МОНГОЛД ИХЭНХ НЬ ГАРАЛ ҮҮСЭЛ, ЮУГААР ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ, ОРЦ ХУДАЛ БИЧСЭН ШОКОЛАДУУД ЗАРЖ БАЙНА                                                                                                                                                                                                                    Nehuul.mn

Саяхан Германы бие даасан шинжилгээний байгууллага Stiftung Warentest-аас Дубай шоколад хэрэглэгчдийн эрх ашгийг хангаж байгаа эсэхийг шалгахаар орц найрлагад нь шинжилгээ хийжээ.

Шинжээчид 7-25 еврогийн үнэтэй зургаан төрлийн шоколадыг шинжилсэн судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Эдгээрээс хоёр нь Дубайд, нэг нь Туркт, нэг нь Нидерландад, хоёр нь Германд үйлдвэрлэгдсэн байв.

Дубайд үйлдвэрлэсэн шоколаднаас 3-монохлорпропандиол болон глицидийн эфир илэрсэн бөгөөд эдгээр нь ургамлын тосыг цэвэршүүлэх явцад үүсдэг, хорт хавдар үүсгэх магадлалтай бодист тооцогддог. Үүнээс гадна нэг дээжид афлатоксин илэрсэн байна. Энэ нь хөгц мөөгөнцрөөс үүсдэг хортой нэгдэл юм. Хэдийгээр эдгээр хорт бодисын агууламж эрүүл мэндэд шууд аюул учруулахгүй ч, дээд зэрэглэлийн шоколад гэж зарласан бүтээгдэхүүний шаардлагад нийцэхгүй байв.

Үлдсэн дөрвөн төрлийн шоколад нь аюулгүй байсан ч амтны хувьд хүлээлтэд хүрээгүй байна. Жинхэнэ фисташкийн амт зөвхөн Арабын Нэгдсэн Эмиратад үйлдвэрлэсэн нэг шоколаданд л мэдрэгдсэн бол бусад нь багахан самрын амттай байжээ.

Дубай шоколадны ижил төстэй хувилбаруудыг Германд өргөнөөр үйлдвэрлэж, худалдаалж байгаа бөгөөд жижиг нарийн боовны газруудаас эхлээд томоохон брэндүүд хүртэл энэ амттаныг санал болгож байгаа ч дийлэнх ямар нэг асуудалтай байна.

Эх сурвалж: https://www.faz.net/.../stiftung-warentest-schimmel-und...


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
89