“Ханш нээх” гэдэг нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, ургамал соёолох үеийг илэрхийлдэг.
Энэ нь хаврын улирал жинхэнэ утгаараа эхэлж буйг заадаг. “Ханш” гэдэг нь ээлтэй, сайн гэсэн утгатай үг бөгөөд энэ өдөр цаг агаарын байдлыг ажиглаж, зун, намрын өнгийг тодорхойлдог уламжлалтай. Байгаль дэлхий сэргэж, амьд бие организм идэвхждэг. Амьтад ичээнээсээ гарч, ургамал соёолж эхэлдэг тул хүн бүрд шинэ эхлэл, сэргэлтийг мэдрүүлдэг.
Тиймээс монголчууд энэ өдрийг бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж, амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэдэг билээ. Мөн бурхан болоочдоо зул хүж өргөн, газар дэлхийдээ тариа будаа өргөх нь том буян болдог аж.
Түүнчлэн гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртайг зурхайчид тайлбарлажээ. Үүнээс гадна хүн, байгаль хоёрын холбоо гүнзгий мэдрэгддэг тул энэ өдөр хийсэн үйлс хурдан үр дүнгээ өгдөг хэмээдэг аж.