ЗГХЭГ-ын дарга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордын талаар асуудал хөндсөн.


Х.Баттулгын зарсан "Төгрөг нуурын орд"-ыг авч, 39 стратегийн ордтой болох асуудлыг ЗГ-ын өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ

-СТРАТЕГИЙН ОРДОД БҮРТГЭХ 39 ОРДЫН ХОЁРТ ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫГ ЖАГСААЖЭЭ-                                                                                                                  

Тодруулбал тэрбээр “2007 онд УИХ-ын тогтоол гарч 15 стратегийн орд бүртгэгдсэн. Жилийн дараа нэг стратегийн орд нэмэгдсэн юм байна. Дахиад 39 стратегийн орд нь ДНБ-ий 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, УИХ-д оруулж ир гэж шийдчихсэн байхад 18 жил хав дарсан. Энэ 18 жилийн хугацаанд 39 стратегийн ордыг гадаадын иргэнд зарсан, ашиг хонжоо олж, оффшорт хийсэн. 18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Тиймээс хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг нь ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 заалтыг ард түмэн эзэмших заалтыг хангуулах юм.

39 стратегийн ордууд дээр хэлэлцээр хийхэд төвөг учирна. "Хөдөө орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэдэд авч ирье" гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг бид ярих цаг ирсэн. Тусгай АМНАТ-аар тооцвол 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан Төгрөг нуурын ордыг 250 сая доллараар гадаадын дөрвөн иргэнд зарсан. Хонгконгийн сайд дээр байна. Үүнийг хэлэлцэх үү эсвэл ялгаж аваад хэлэлцээр хийх үү. Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдлээрээ энэ ажлыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

 

 

Тэгвэл өнөөдрийн /2025.04.02/ Засгийн газрын хуралдаанаар 39 ордыг стратегийн ордын жагсаалтад нэмж оруулах асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Тус 39 ордын хоёрт "Төгрөг нуурын орд"-ыг жагсаасан байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хэлсэн 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын 27 дугаар тогтоолоор бүртгэсэн 15 стратегийн орд нь Тавантолгойн чулуун нүүрсний орд, Нарийн сухайт, Багануур, Шивээ Овоон нүүрсний орд, Мардайн ураны орд, Дорнодын ураны орд, Гурван булагийн ураны орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Оюутолгойн зэс, алтны орд, Цагаан суваргын орд зэс, молибдений орд, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд, Асгатын мөнгөний орд, Гацууртын алтны орд нар юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар нэмж 39 ордыг стратегийн ордод бүртгэх асуудлыг хэлэлцэх нь. Бид тус 39 ордын жагсаалтыг тун удахгүй мэдээлэх болно. 

-"ТӨГРӨГ НУУРЫН ОРД"-ЫН ЛИЦЕНЗИЙГ МОНГОЛЧУУДААС 1.3 САЯ АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДАН АВААД, ТҮҮНИЙГЭЭ ХОНГКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН 250 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 192.3 ДАХИН НУГАЛСАН ҮНЭЭР ХУДАЛДАН БОРЛУУЛСАН-

Төгрөг нуур ордын талаар өмнө нь хэвлэлүүд олонтоо бичиж байсан. Тэдгээр дурдсанаар Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт оршдог, хааш, хаашаа 33 км газрыг хамардаг, урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй боловч нарийн тогтоовол 6 тэрбум ч байх магадлалтай тус ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэгээс “толгой” компани нь Самех ХХК аж. Уг компанийг 2007 онд Х.Баттулга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа байгуулж УБЕГ-т бүртгүүлэн, гүйцэтгэх захирлаар нь Я.Батсүх гэдэг хүнийг томилсон байна.                                                                                                                                                     Nehuul.mn

 

 

Улмаар уг компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуурын энержи” компанийг 1.300.000 ам.доллар (10.1 сая хонгконг доллар)-аар худалдан авсан. Дараа нь Сингапурын хятад Билли Лим, Сингапурын улстөрч Еээ чү лонг нар "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байна.  Мөн Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийн хамтран эзэмшигч, бизнесийн төдийгүй гэр бүлийн найз болох Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис Лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг эзэмшигч мөн хэмээн 2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлсэн албан ёсны баримт байдаг.

Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бүхэлд нь эзэмшдэг “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу 2007 оны наймдугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, энэ шилжилт хөдөлгөөнөө Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд мөн бүртгүүлсэн.

Тэрбээр “Төгрөг нуур”-ын ордын лицензийг монголчуудаасаа 1.3 сая ам.доллараар худалдан аваад, түүнийгээ Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллар буюу 192.3 дахин нугалсан үнээр худалдан борлуулсан” гэж мэдээлж байв.

Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг гэсэн үг. Ямартай тус асуудалтай ордыг стратегийн ордод авах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь. Гэхдээ Засгийн газар дотор Т.Доржханд, Л.Гантөмөрөөс эхлээд Х.Баттулгатай хамтарсан олон хүн байгаа учир дэмжихгүй унагаж листнээс хасах вий гэсэн болгоомжлол байна. 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
80