Н.Учрал: Х.Баттулга баялгийн санг дэмжиж байгаа юм бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Төгрөг нуурын ордыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга БНХАУ-ын компанид худалдсан гэх мэдээлэл өгсөн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.                                                                                                                                                                                                                             Nehuul.mn

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Анх 2007 онд УИХ-ын тогтоол гарсан байдаг. Тухайн үед нэгдүгээр заалтаар 15 орд тодорхойлогдоод, дараа жил нь нэг орд нэмэгдсэн. Хавсралт хоёроор 39 ордыг жагсаагаад стратегийн ордод бүртгэж, оруулж ир гэж УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан байна. Энэ хугацаанд дээрх ордуудыг гадаадын иргэдэд зарсан, ашиг хонжоо олсон. Иймд төрд тодорхой хувийг авах асуудлаар хэлэлцээр хийж байгаа.

Төрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийг төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Гэтэл түүнтэй  Төгрөг нуурын ордын асуудал холбогддог. Х.Баттулга баялгийн сан гэж ард түмэнд яриад, дэмжээд яваа юм бол Төгрөг нуурын ордын тодорхой хувиа төрд өгөх хэрэгтэй. Маш их нөөцтэй орд шүү дээ. Х.Баттулга өөрөөсөө эхлэх хэрэгтэй. 

Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ Баялгийн сангийн тухай хууль, стратегийн ордын асуудлыг яриад хэрэггүй. Миний хувьд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний үе удамд уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн байхгүй гэв. 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
78