Нарийн сухайтад лицензтэй Н.Номтойбаяр, Ч.Ундрам гишүүдийн аав нар төрд хэдэн хувиа өгөх вэ

2007 оны 27 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтад стратегийн 16 ордыг жагсаасан. Өдгөө түүний долоо нь төрийн өмчийн оролцоотой байгаа билээ.                                                                                                                                                                                                                                     Nehuul.mn

Тухайн стратегийн ордын хайгуулыг хэний мөнгөөр хийснээс шалтгаалж, багадаа 34 ихдээ 51 хувийг эзэмших ажлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал удирдаж буй. Харин хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлыг Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан гардаж байгаа.

Ж.Батзандан хэлцэл хийх эрэмбээ Эрдэнэтийн овоолгыг ашигладаг гурван компаниас эхлэсэн. Өнгөрсөн долоо хоногт “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” компаниудтай уулзалт хийсэн. Нарийнсухайтын бүлэг ордын хэлцлийг хоёрдугаарт эрэмбэлжээ. Энэ дагуу тус ордод лиценз эзэмшигч долоон аж ахуй нэгжийн удирдлагуудад хэлэлцээ хийх урилга илгээгээд байна.

“Нарийн сухайт”-ын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. Ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Тус орд Хүрэн толгой, Овоот толгой, Хүрэншанд, Нарийн сухайт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. 

Нүүрсний сонсголын үеэрх мэдээлэлд дурдагдсанаар Нарийнсухайтын нүүрсний ордод, 

  • МАК тав,
  • “Хүрэнтолгой коал майнинг” ХХК нэг,
  • Саусгоби сэндс ХХК дөрөв,
  • Өсөхзоос ХХК нэг,
  • ЕАИ ХХК нэг,
  • Адилцаг ХХК нэг тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг.

Нэгт, Таван лиценз эзэмшиж буй МАК нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширынх.

  • МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. 100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол)-ийнх. “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК нэрээ “Нарийн сухайт төмөр зам” ХХК болгон өөрчилсөн бөгөөд “Саусгоби Сэндс”, “Цагаан-Өвөлжөө”, “Өсөхзоос” ХХК зэрэг компаниуд хувь эзэмшдэг байна. Гүйцэтгэх удирдлагаар нь Х.Доржсүрэн гэдэг хүн ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Х.Баярцог, Ч.Чинбат нар аж.

Хоёрт, Нэг лиценз эзэмшиж буй "Өсөх зоос" ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатынх.

  • "УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын "Өсөх зоос" ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагь байрлах Нарийн сухайт ордын Хүрэншандын талбайн 350.13 га газарт 2013.05.27 ашиглалтын нэг лиценз авсан бөгөөд 2043.05.27-нд дуусах юм. "Өсөхзоос" ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан байж болзошгүй" гэдэг мэдээллийн нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр гишүүн өгч байсан юм.

Дээрх компаниуд эдийн засагт хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаа явуулж буй нь үгүйсгэгдэхгүй. Гэхдээ Стратегийн гэх тодотголтой хөрсөн доорх үүц баялгаас хүртэх боломж иргэн бүрт оногдох учиртай заалт Үндсэн хуульд бий. Иргэн бүрийн оролцоог хангах үүрэг төрд бий. Төр энэ дагуу иргэддээ хүртээхээр "Хуримтлалын сан"-даа төвлөрүүлээд эхэлчихсэн билээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
73