Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Батзандан Эрдэнэтийн овоолгыг ашигладаг “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” компаниудтай өнгөрсөн долоо хоногт уулзаж, хэлэлцээ хийж эхлэв.
Тэгвэл Ж.Батзандангийн хэлэлцээр хийх дараагийн хүн нь МАК-ийн Б.Нямтайшир нар аж. Нарийн сухайтын бүлэг ордын лиценз эзэмшигч долоон аж ахуй нэгжийн удирдлагуудад хэлэлцээ хийх урилгаа хүргүүлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа, "Тооцоо судалгаан дээр үндэслэсэн төсөл, хувилбаруудыг боловсруулж, Засгийн газрын Ажлын Хэсэгт удахгүй танилцуулна" хэмээсэн байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг байрлах Нарийн сухайтын нүүрсний орд газрыг стратегийн ордод бүртгэсэн байдаг.
Нүүрсний сонсголын үеэрх мэдээлэлд дурдагдсанаар Нарийнсухайтын нүүрсний ордод,
- МАК тав,
- “Хүрэнтолгой коал майнинг” ХХК нэг,
- Саусгоби сэндс ХХК дөрөв,
- Өсөхзоос ХХК нэг,
- ЕАИ ХХК нэг,
- Адилцаг ХХК нэг тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг байна.