“МАК“ - МАНАНгийн АТМ

Nehuul.mnТухайн үеийн НАХЯ - нд /Нийгмийг Аюулаас хамгаалах яам/ БНМАУ - ын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалуудын ордуудын нөөц , тархац , байршил , олборлолт , шинэ хайгуулын чухал мэдээ , мэдээллүүдийг хариуцан ажиллахдаа амин хувийнхаа алс хэтийг нэн тэргүүнд бодож мөн нэг хэсэг хамтарсан нөхдөө пялан пялан босгосон бүтээл нь "МАК" - МАНАНгийн АТМ. Эдний хүүдэгнэж буй Дорноговийн Мандах суманд 13.2.39 га эзлэн орших Цагаансуваргын зэс молибдены ордыг анх 1965 онд Чойрын геологийн экспэдици илрүүлж 1977 - 1978 онд нөөцийг нь тогтоон улмаар 1980 - 1982 онд нэмэлт хайгуулаар балансын , балансын бус хүдрүүдийг дахин үнэлсний зэрэгцээ 2009 онд ЭБЭХЯ , Эрдэс баялгийн зөвлөл 240 сая тонн хүдэр , 1.8 тонн зэстэй гэж баталжээ. Улсын төсвөөр хайгуул хийж тогтоосон учир энэ орд уг нь стратегийн ордын нэг байх ёстой атал одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 оны 7- р сард наадмын өмнөхөн Улсын Их хурал 2007 оны Х сарын 27 дугаар тогтоолынхоо 1 дүгээр хавсралтыг илт хуйвалдаанаар засварлаж 54 дүгээр тогтоол гээчээрээ " төр хувь эзэмших шаардлагагүй" хэмээн баталсан нь хожим төр гаслах , түмэн талцах үүдийг цэлийтэл нээсэн бөлгөө. Молхи би хууль журам , шудрага ёсны хүрээнд ариун цагаан хөдөлмөрөөр бүтсэн эд баялгийн эсрэг санаатан биш бөгөөд гагцхүү түмэн олон тэгш хүртэнгээ аж амьдралынхаа чанарыг сайжруулж бас үр хойчдоо өвлүүлэн хуримтлуулах Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг дээдэлдэг . Ашигт малтмалын 201 тусгай зөвшөөрөл эзэгнэгч МАК - ын гэр бүл Кукын MCS - ээс огт дутахааргүйгээр цагдаа , тагнуул , прокурор, шүүх , хэвлэл мэдээлэлд томоохон торон сүлжээтэй , парламентад нэжгээд бус төлөөлөлтэй өөрөөр хэлбэл бүхий л талаараа нүсэр хуягласан хамгаалалттай гэж дүгнэхэд хилсдэхгүй биз ээ. Баялагтаа маш ухаалаг эзэн байхын төлөөх Монголчуудын үнэний тэмцэл өргөжих болтугай


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
68