УИХын гишүүн жагсаалтаар сонгогдсон Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа нарын гишүүдийг нийгэмд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан гэж үзэн УИХын гишүүнээс эргүүлэн татахыг иргэд шаардаж эхэллээ Татвар төлөгчдийн мөнгөнөөс сарын долоон сая төгрөгөөр цалинжуулж, томилолт нэрээр гадаад, дотоодод зугаалуулж, 20 сая төгрөгийн хангамжид тарвалзуулж, УИХ-ын гишүүн гэж толгой дээрээ зөндөө заллаа, одоо больё гэцгээж байна. Нэг нь өнчин ядуу хүүхдүүдийг дээрэлхэж, нөгөө нь Монголын ээжүүдийг хүссэнээрээ хараан доромжилж байна.
УИХ-ын гишүүн ийм ёс зүйтэй байж болохгүй гээд Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эргүүлэн татахыг шаардсан шаардлагыг эхчүүд УИХ-ын Ёс зүй, Дэгийн байнгын хороонд өгсөн бол хоёр гишүүнийг эгүүлэн татахыг шаардан эхчүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд давалгаалахыг нийт эхчүүдэд уриаллаа.