ЗАРЛАЛ- “Autism Fair” мэдээллийн яармагт урьж байна.

“Autism Fair” мэдээллийн яармагт урьж байна.                                                                                                                                                            Nehuul.mn

Аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүд болон аутизмтай сурагчтай ажиллаж буй багш, эмч, бусад мэргэжилтнүүд та бүхнийг Монголын Аутизмын Холбоо НҮТББ, Аутизм Монгол Анд НҮТББ, АНА Монгол төв, Тэмүүлэл Аутизм төв хамтран зохион байгуулах гэж буй “Autism Fair” мэдээллийн яармагт урьж байна.

Энэ өдөр та бүхэн АХЭ-тэй хүүхдүүд ба насанд хүрэгчдэд тулгардаг оношилгоо, үнэлгээ, халамж, боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг асуудлаар мэдээллийг нэгэн доор, нэгэн цэгээс, нэг өдөрт авах боломжтой байх болно.

Учир нь тус яармагт оролцогч байгууллагууд аутизмтай хүүхдүүд ба насанд хүрэгчдэд зориулсан үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ таниулах, мэдээлэх, сурталчлах, зөвлөгөө өгөх, чиглүүлэх булангаа бүтэн өдрийн турш ажиллуулах юм.

Хэзээ: Аутизмыг Таниулах Дэлхийн Өдөр буюу 4 дүгээр сарын 2-ны өдөр 11:00-19:00 цагт

Хаана: “One Event Hall”-ын их танхимд

Холбогдох дугаар:

9407-1727, 8804-2488, 8888-0430, 9990-5320


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
61