Япон улс матча цайны эрэлтийг хангахуйц үйлдвэрлэж чадахгүй байна.
Сүүлийн үед дэлхий дахинаа олон хүний өдөр тутмын хэрэглээндээ матча цайг хэрэглэх болсон. Гэвч Япон улсад өнгөрсөн жил дэлхий даяар матча цайны эрэлт урьд өмнө байгаагүйгээр ихэссэн нь тэдний цайны салбарт ихээхэн дарамт учруулжээ. Энэ удаа ч мөн өнгөрсөн жилийн хомсдол үүсэх магадлалтай байна.
Киото хотын алдартай цай үйлдвэрлэгч Ippodo, Marukyu Koyamaen нар анх удаа матча цайны нунтаг худалдан авах хязгаарлалт тогтоосноо зарласан юм. Хэрэглэгчид эдгээр компаниуд болон бусад үйлдвэрлэгчдийн Матча бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээс олоход бэрх болж, зарим нь бүрэн зарагдаж дууссан байжээ.
Энэ оны цайны ургац хураалт дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд нийлүүлэлтийг сэргээж, түрхэн хугацаанд хангаж чадах боловч урт хугацааны шийдэл болохгүй юм.