Иргэн бүрд эх орныхоо баялгийн хишгийг тэгш хүртэх, зарцуулах боломж өгч байгаа нь Баялгийн сангийн хуулийн гол өгөөж юм

Стратегийн ордуудын үр ашгийг төр бус иргэд хуримтлалын дансаар дамжуулж шууд хүртэх боломжийг бүрдүүлсэн Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд найман сар болж буй. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэж, хуримтлалаа орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах боломжийг бүрдүүлсэн Баялгийн сангийн тухай хууль олон нийтэд ямар үр өгөөжтэй вэ?                                                                                                                                               

Баялгийн сан гэдэг нь байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй хүртээх тухай ойлголт юм. Энэ нь Монгол УлсNehuul.mnын иргэн бүр байгалиасаа үр ашиг, хуримтлал хүртэж байна гэсэн үг.Өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг цөөн хэдэн хүний "халаасан"-д ордог байв. Тиймээс байгалийн баялгаас нийт иргэнд лбэр юм

“Эрдэнэс Монгол”-ын харъяа стратегийн ордын 34 хувь /Эрдэнэт үйлдвэр, "Эрдэнэс Оюутолгой", цаашид ашиглах ордуудын ашиг/ хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэд орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуула

хүртээх үүднээс "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг иргэн бүрд тараасан. Гэсэн хэдий ч иргэдийн хувьд энэхүү 1072 ширхэг хувьцаа үр өгөөж багатай байгаа юм. Тэгвэл байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлагдах, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн Баялгийн сангийн тухай хууль бол иргэн бүрд хамааралтай.

Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцлийн нэг боломж бүрдсэн. Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэнд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголт авсан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлж байгаа нь ард иргэд өмчтэй, эх орныхоо баялгийг хүртэх эрхтэй болгосон нэг хэлбэр.

Нөгөө талдаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцлийн нэг хэлбэр юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48