
Монгол Улс нэн ховор 8-н төрлийн ан агнах тусгай зөвшөөрлийг олгодог. Жил бүр хамгийн их ашиг сонирхол яригдаж, олны хэл аманд өртдөг ан амьтадын тусгай зөвшөөрөл олгох ажлыг БОАЖ-ын сайд Ц.УРТНАСАН шилэн буюу олон нийтэд нээлттэй болгоно гэж мэдэгдсэний дараагаас эхлээд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж ирсэн дарга нар болон тэдний хамсаатнууд нийлж сүүлийн өдрүүдэд сошиал болон мэдээллийн сувгуудаар БОАЖ-н яам болон сайдтай холбоотой эсрэг мэдээлэл тасралтгүй түгээсээр байна.
Сэвэж байгаа ташаа мэдээлэл 1: “Ц.УРТНАСАН нэн ховордсон амьтадын агнах тоо толгойг дур мэдэж эрс нэмсэн”
Нийт 19-н аймагт 171-н ан агнуурын бүс байдаг бөгөөд тусгай зөвшөөрлөөр хичнээн тоо толгой ан амьтан агнах вэ гэдэгийг орон нутгаас ирсэн санал болон тухайн ан амьтны нөөцийн судалгаанаас үндэслэн тоо толгойг тогтоодог болохоос аль нэг газарын дарга, хэн нэгэн сайд өөрийн дураар тогтоодоггүй.
Сэвэж байгаа ташаа мэдээлэл 2: “Ц.УРТНАСАН сайд ховордсон амьтадын агнах тоо толгойг эрс өсгөж тусгай зөвшөөрлөөс олох орлогоо нэмж ашиг харж байна”
Монгол Улс 2021 онд 100-н аргаль угалз, 120-н тэх, 60-н халиун буга агнах квот гаргасан бөгөөд 2019-н онд 86-н аргаль угалз, тэх 95, халиун буга 40-ийг агнах тоо гаргаж байсан байна. Харин 2020-н онд ковидын нөхцөл байдлын улмаас ан агнах нэг ч квот гаргаагүй бөгөөд 2021-н онд гаргасан квотын тоо толгой нь 2020 болон 2021 оны хуваагдсан тоо толгойгоор 2019 оноос бага гарч байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөлтэй ан амьтан агнасан орлого БОАЖ-н яам болон салбарын сайдын хармаанд ирэх хууль зүйн чиг үүрэг огт байхгүй бөгөөд 100%-н хувь орон нутагт төвлөрч 50%-н хувь нь тухайн ан амьтадын тоо толгойг нэмэгдүүлэх амьдрах орчныг сайжруулахын тулд эргээд зарцуулагддаг байна.
Мэдээллийн хэрэгсэлүүдээр төлбөртэй түгээгдээд байгаа дээрх мэдээлэлүүдэд БОАЖ-ын сайд Ц.УРТНАСАН өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа дараахь хариултыг өгчээ:
Бодлого шийдвэр ярьж, энэ хүрээндээ эрүүл ухаалгаар мэтгэлцдэг, ажлаа сайжруулдаг болох хэрэгтэй байна. Өчүүхэн миний “өчүүхэн” эрх ашиг, нэр төр яах вэ!
1. Жил бүр ангийн улиралд хэл ам татлаад салдаггүй аргаль, угалз гэх мэт амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэсэний төлөө
2. Арга хэмжээ авхуулсан дарга, “арын хаалга”-аа хаалгуулж цэгцлүүлсэн хамсаатнууд нь нийлж, “захиалгат” мэдээ явуулжээ.
Цаашид ч ийм юм явах байх. ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙ, ЭЛДВИЙН ЯРИА ЭХЛҮҮЛСЭН АЖИЛД СААД БОЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ!!! 2021.08.23 гэсэн байна.