ЗАСГИЙН ГАЗАР: Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд 5 хоногийн хугацаатай шилжлээ.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДӨНГӨЖ САЯ ЗАСГИЙН ГАЗАРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭЖ, ДАРААХЬ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

Шадар сайд Я.Содбаатар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг хурлын эхэнд мэдэгдээд, “Маргааш өглөө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Энэ нь Бэлэн байдлын хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг юм. Үүний дараах эцсийн арга хэмжээ нь Онц байдал зарлах байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих арга хэмжээг Монголд анх удаа авч хэрэгжүүлэхээр болж байна. 

Хүнсний бүх үйлдвэр, ШТС, эрчим хүч, дулааны станц, хэвлэл мэдээлэл зэрэгт хязгаарлалт хийхгүй. Бусад бүх үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах зэрэг тохиолдлоос бусдаар гарахгүй байх хэрэгтэй.  

Хөл хорионы үеэр төрийн байгууллагуудад цөөн тооны шаардлагатай хүмүүс ажиллана. Бусад нь гэрээсээ ажиллана. Хувийн байгууллагууд мөн адил ажилтнууддаа гэрээс ажиллах боломжийг олгох нь чухал.

Ажиллаж болох үйл ажиллагаатай байгууллагууд

 

✅Хүнсний дэлгүүр, супер маркет
✅Цахилгаан станц
✅Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
✅Эмийн сан
✅Ус түгээх газар
✅Хүнсний үйлдвэр
✅Шатахуун түгээх станц
✅Эмнэлэг
✅Буяны үйл ажиллагаа эрхлэгч байгууллага

Өнөөдөр илэрсэн иргэдийн хавьтагч болох 2000 гаруй иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.

Одоогоор халдвартай жолоочийн ойрын хавьтлын 73 хүнийг илрүүлээд байна.

 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16