Я.Содбаатар: Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах худал ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна

Nehuul.mnНийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарыг Я.Содбаатараар сольж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагвыг тавина гэх тохироонд хүрчээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч эхэлсэн. Тэгвэл тус мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өгчээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:

-Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.

Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах чин шударга үүргээ биелүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан мэдээлэлд автахгүй байх, олон нийтэд худал мэдээлэл түгээхгүй байхыг уриалж байна гэжээ. 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
154