Наадмын нээлтийг одоо орхи оо, тэрийг яриад яахав. Зуны сар зургаа биш, ердөө хоёрхон сарын дараа хүйтрээд ирнэ. Аанай л биднийг утаа, түгжрэл отоостой байгаа. Тэгтэл бид нэгмөсөн цэнгэлийн манлайд хүрсэн мэт наадмын нээлтийг шүүмжлэх, Намнангийн Наранбаатарыг баалах яахав, утаа хоолойд аргаад, Улаанбаатараараа гацаад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салхи хэрэгтэй-утаа хөөнө, хүйтэрч болохгүй-даарна гэдэг дээрээ очоод ирэхээр одоо энэ ярьж байгаа наадмын сэдвүүд үнэндээ хээнцэрдэнэ дээ. Яг наадмын өдрүүдэд гацаа түгжрэл байсангүй. Цагдаа нар сайн ажиллалаа. Японы эзэн хаан ч муугүй сэтгэгдэлтэй буцсанаа хэлсэн байна. Тэр хүн хүндэтгэлийн мананд төөрөлгүй, бас ч гэж манай хотынхон ажиллаж байгааг олж харсанаас тийнхүү өндөр сэтгэгдэл хэлээ байлгүй. Замуудыг ч аятайхан болгоотохлоо. Зайсангийн элэгдэж доройтсон гүүрийг шинээр тавиатахлаа. Зургаан сард багтаана гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн, хэлсэндээ л оруулна билээ. Үнэндээ ч, хөөрхий, манайхан Х.Нямбаатарыгаа зөндөө л сайн муу хэлэх юм. Х.Нямбаатар ч дуугүй байхгүй үргэлж л шөвөлзөж харагддаг. Ажлаа хийгээд, амныхаа хариуцлагыг үр дүнтэй бүтээн байгуулалтаар хариулаад байгаа хүнийг ажиллуулаад байхаас яахав дээ. Яг үнэндээ ингэж Х.Нямбаатар шиг өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй гүйж ажилладаг хотын дарга өмнө нь байсангүй л мэдэгдээд байгаа.
Олон түмэн харж байгаа биз. Дээхнэ үед нэгэн том зохиолч Архангайн гаралтай хоёр сайдыг , Архангайн хоёр сарлагийг зүтгүүлээд байя гэж бичиж байв. Тэрэн шиг одоо энэ Хэнтийн сарлаг гэвэл хүн доромжилсон болох байх даа, Хишгээгийн Нямбаатараа зүтгүүлүүд байх нь нийслэлчүүдэд, монголчуудад өлзий юм шиг байна аа. Х.Нямбаатар зүтгэдгээ харуулсан, харуулсаар ч байна. Одоо Х.Нямбаатар дарга үнэмлэхүй нэг гүн зүтгэмээр байна. Энэ бол хотыг утаанаас , түгжрэлээс салгах явдал. Үүний төлөө түүний албатууд муугүй төлөвлөлт, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Тал бүрээр үзэж байгаа. Мачийж байгаа. Юуны өмнө гэр хорооллынхныг газын хийн хэрэглээнд шилжүүлэх нь. Үндсэн нийлүүлэгч станц энэ онд ашиглалтад орох нь. Мөн түүнчлэн Эрхүүгээс нийлүүлэгддэг газын үйлдвэртэй тогтвортой газ авах гэрээгээ хийчихэж. Дэд бүтцээ угсарч байгаа байна. Зүтгэж л байгаа юм байна билээ. Нийт агаарын бохирдлын 55,6 хувь гэр хорооллын яндангаас гарч байгаа. Тэгвэл эхний ээлжид 51000 айлыг газын хэрэглээнд нэвтрүүлсэнээр агаарын бохирдлыг 17 хувиар бууруулах тооцоог гаргаснаа ажил хэрэг болгох юм байна. Газын станц гээд л байна. Аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдэж байна гэдэг асуулт дагалдана. Бодсон, дэлхийд шийдсэн аргачлалд суурилчихаж. Тэгэх л ёстой л доо. Сонгож байгаа газ ууршимтгай бус, хөллөсөн, эрсдэлгүйг сонгож шийдвэрлэж. Солонгос улс гэхэд газын хэрэглээнд 1957 онд шилжээд, хорин жил тасралтгүй хэрэгжүүлээд өнөөдрийн төрхөө олсон. Дархлаасан. Урд хөршийн нийслэл Бээжин мөн газаар арван жилийн дотор асуудлаа шийдсэн. Энэ бүхнийг Х.Нямбаатараар удирдуулсан баг , хамт олон жишгээр нь хэрэгжүүлэх нь. Нийтээрээ дэмжин хэрэгжилтийг хангуулахаас өөр аргагүй. Энэ бол бидэнд тулчихсан, арагш түлхэх ямар ч гарцгүй эрх ашиг байгаа. Агаарын бохирдлыг хотын зам дээр түгжрэгч машинууд түм бумаар үйлдвэрлэдэг. Энэ дээр ч хот зохицуулалтаа хийж эхэлсэн. Бохирдол түгээгч, олон жил ашиглагдсан стандарт бус машинуудад шатахуун олгохгүй. Зам дээр гаргахгүй байх зохицуулалтуудыг олсон, шийдвэрлэсэн. Нийт агаарын бохирдлын 28,9 хувийг машин гаргаж байгаа. Зах замбараагүй, стандартгүй машинуудыг зам дээр гаргахгүй болохоор түгжрэл буурна. Түгжрэл буурнаа гэдэг чинь дундаж хурд нэмэгдэнэ. Энэ хэрээр зогсдог, утаа угаар үйлдвэрлэдэг автомашины шатаалт багасна.
Утаа мэдэгдэхүйц багасна. Дулааны станц, нам даралтын зуухууд нийлээд нийслэлийн утааны 15.5 хувийг гаргадаг судалгааны үзүүлэлттэй юм билээ. Ингээд харахаар ерөөсөө л гэр хороолол, машин хоёр утааг үйлдвэрлэгч үндсэн хүчин зүйлүүд байгаа юм. Иргэдийн маань ухамсар, оюун санаа ихээхэн чухал болно. Идэвх зүтгэл, нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөөх эрмэлзэл илүү их асах ёстой. Хот бүхэлдээ дулаалгын аян өрнүүлнэ. Дулаалга хийлгэх боломжуудыг иргэдэд сонголтоор нь олгоно. Хатуу түлшний хэмжээг үлэмж бууруулна. Засгийн газар, яамд нийслэлийн утаа бууруулах үндэсний аянд бодьтой хамжина. Энержи ресурс компаниас авдаг байсан нүүрсэнд төлдөг байсан мөнгийг дулаалгын материалд зарцуулах төлөвлөлт хийсэн юм билээ. Харин энэ ажлыг хэн гүйцэтгэх вэ гэхээр яамдуудаас ажиллах хүчийг авч гаргуулах байдлаар шийдвэрлүүлэх төлөвлөгөөтэй. Утопи, гайгүй байна аа тэр ч гэх хүмүүс гарах байх. Гэвч тэгж болохгүй юм аа, үндэснийхээ эрх ашгийн үүднээс. Өвөл болохоор хэдэн арваараа угаартан үхэж, хавдар өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж, хурнийхаараа хурнийдаг манай нийслэлчүүдэд тэгж цамаархах ёс суртахуун байх ёсгүй . Яамд ажиллах хүчээ хэрхэн цалинжуулахаа шийдэх ёстой. Нэг үгээр хэлбэл энэ өвлийг угтсан утаа, түгжрэлийг, нийслэлд тулгамдсан үнэхээр ноцтой эрсдэлийн эсрэг үндэстнээрээ босон тэмцэх, сөрөх, үр дүнд хүрэх их ажил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатараар толгойлуулан хүлээгдэж байна. Хүлээгдэх юу байхав, бүгд толгой дараалан ажиллах ёстой юм.
Улс төрийн олон эрх ашиг Х.Нямбаатарыг цалгардуулж болохгүй. Хэрэв тийм зорилго санаархал буй аваас Хишгээгийн Нямбаатар тухай бүрт зарлан мэдэгдэж, үндэсний эрх ашгаас урваснаар хатуу хариуцлага ноогдуулбал зохино. Алив ард олоон, Х.Нямбаатарыг дэмж ээ. Алив, Хишгээгийн Нямбаатар аа, утаа, түгжрэлээс хагацаач хайрла аа, үтэр ажиллаж аль! Бүх төлөвлөгөө чинь бэлэн байна шүү дээ. Та нар бэлдээд ажиллачихсан, одоо гүйцэтгэ. Одоо уриал, сурталчил, манлайл. Баянхошуу, Долоон буудал, Дарь эх утаанаасаа бүрмөсөн хагацах нэгэнт болсон. Хүнээ үхүүлмээргүй байна, Монголчууд. Дэлхий хүнийг илүү илүү чанартай амьдралаар бүтээсээр байна, харин бид утаанд өгч болохгүй.