Баялгийн санг эсэргүүцэгчид бол ард түмний эрх ашгийг уландаа гишгэдэг бүлэглэлүүдийн хамгаалагчид мөн!

Nehuul.mnБАЯЛГИЙН САНГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД БОЛ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭДЭГ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ХАМГААЛАГЧИД МӨН

МАН-ын Бага хурлын шийдвэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан нь үнэндээ улс төрийн энгийн зөрчил биш. Энэ бол ард түмний мэдэлд очих ёстой байгалийн баялгийг цөөхөн хэдэн гэр бүл, корпораци цаашид ч хяналтдаа байлгахын тулд хийсэн төлөвлөгөөт алхам юм.

Үндэсний Баялгийн Сан  Хэнд саад болов? Оюун-Эрдэнийн засгийн газрын гол реформ бол Үндэсний баялгийн санг бүрдүүлж, уул уурхайгаас олсон орлогыг иргэдэд тэгш хуваарилах зорилготой байв. Гэвч энэ санаачилга эрх ашигт нь халтай байсан тодорхой бүлэглэлүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Баримт: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг олон нийтийн дэмжлэгтэйгээр өргөн барьж, МАН-ын дотоод фракцуудын шахалтаар олон удаа хойшлогдсон. Хуулийг дэмжсэн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ огцрох хүртлээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нам дотор “ганцаардаж” байв.Өнөөдөр Баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж байгаач Хамгын гол нь Баялгийн санг арвижуулах ажил зогсонги байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дуугүй байдал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  МАН-ын дарга Оюун-Эрдэнийн улс төрийн  ах гэгддэг байсан ч, энэ удаад түүнийг хамгаалах ямар ч алхам хийгээгүй. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч өөрөө ч тус “баялгийн сүлжээ”-нд нэгтгэгдсэн үү гэсэн асуулт олон нийтийн дунд тавигдаж байна.

 Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд MCS, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бүлэглэлүүдтэй холбоотой хүмүүс орсон тухай мэдээлэл бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнтэй нэгдсэн гишүүд, болон улс төр дэх нэр бүхий бүлэглэлүүд  тэдгээрийн ард зогсож байгаа MCS, болон дандаа орд газрыг эзэмшигч корпорациуд  бүгд баялгийн шударга хуваарилалтыг эсэргүүцэж байна. “Баялгийн сан”-г ард иргэдийн нэр дээр байгуулж, орлогыг нь шударгаар хуваарилахыг тэд яагаад эсэргүүцэж байна вэ?

Учир нь тэр баялаг өнөөг хүртэл тэдний хувийн өмч мэт эргэлдэж ирсэн. Үүний эсрэг дуугарсан Л.Оюун-Эрдэнэ, шиг улстөрчдийг шахаж, зайлуулж, дараа нь "хариуцлагын тогтолцоо" нэрээр маск зүүж ард түмнийг хуурч байна.Одоо тэд Алт 3 нэртэй хөтөлбөр батлуулж Дархан цаазат Тусгай хамгаалалттай газруудыг ухах гэж байна Ард түмэн баялгийн эзэн мөн үү, үгүй юу? Хэрвээ тийм бол “Баялгийн сан” ард түмний хяналт дор  бүх иргэд жигд хүртэх ёстой. Харин өнөөдрийн нөхцөл байдал бол баялгийг тойрон хүрээлэгч цөөнхийн хуйвалдааны бодит жишээ юм:

Монголын баялаг — Ард түмнийх үү, хэсэг бүлгийнх үү? Л.Оюун-Эрдэнийг огцруулах явц бол зүгээр нэг улс төрийн шуугиан биш. Энэ бол Монголын баялаг хэн хянах вэ гэсэн бодит тулаан. Нэг талд ард иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөх гэж оролдсон шинэчлэгчид байсан бол нөгөө талд баялгийн урсгалыг хяналтдаа байлгахыг хүссэн олигархи бүлэглэл, гүнзгий төр зогсож байв. Өнөөдрийн байдлаар энэ тулаанд олигархууд түр ялалт байгуулсан мэт харагдаж болох ч, ард түмний ухамсар, нэхэл хариуцлага бол дараагийн давалгааг авчирч мэднэ. Монголын баялаг ард түмний мэдэлд очих хүртэл энэхүү тэмцэл үргэлжилсээр байх болно.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
144