Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Nehuul.mnЕрөнхий сайд Л.Оюунэрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө .Харин АТГ- аас түүний орлогыг "....Нотлогдлоо",эсвэл " Нотлогдсонгүй" гэсэн тайлбарыг хийгээгүй л байна Гэхдээ , АТГ- аас 2025 оны тавдугаар 27 -нд албан ёсоор "....Хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүн йх нь хувиар Ерөнхий сайдын ХОМ-ийг шалгаж эхэлсэн .Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног" гэж мэдээлэл өгсөн

 Ер нь бол,Л.Оюун-эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр "....АТГ-ыг одоог хүртэл тайлбар хийлгэлгүй ,нийтэд зарлуулахгүй барьж       байгаа нь улс төрийн шалтгаантай " гэсэн нь маш ноцтой мэдэгдэл юм .

                                                                                                                                                                  

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюунэрдэнэ 2025 оны зургадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ "...Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23 - нд өгсөн .Гэвч АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ .Одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна .Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж үзэж байна .Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна .Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна .Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо .Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг "гэжээ.Энэ талаар хэвлэлүүд мэдээлж,улс төрийн хүрээнийхэн "...Түүнийг орлогоо нотлохгүй байна гэж шүүмжлээд байсан чинь АТГ-ын тайлбар хийлгэлгүй барьчихаад байгаа бололтой шүү " гэцгээж буй юм байна .

Ямартаа ч, АТГ энэ асуудлыг шалгаж эхлээд 42 хонолоо Тодруулбал ,тус газраас шалгах хуулийн хугацаа нь 18 хоногийн дараа буюу энэ сарын 22 - нд дуусгавар болох юм байна .


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
138