Ким Жон Ун Украины дайнд 30,000 цэрэг илгээнэ

Nehuul.mnУкраин тагнуулын албаныхны мэдээллээр, Хойд Солонгос Оросыг дэмжин Украинд өмнөхөөсөө гурван дахин олон буюу 25–30 мянган цэрэг илгээхээр төлөвлөж буй нь илэрчээ. 

 Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгос 11 мянган цэрэг илгээснээс 4 000 нь амь үрэгдэж, бэртэж хүнд нөхцөлд байгаа гэх мэдээлэл гарч байжээ. Энэ удаагийн шинэ гурван дахин нэмэгдэл нь ирэх саруудад илгээх төлөвлөгөөтэй байгаа мэдээлэл иржээ.

Тагнуулын агентлагийн үзэж буйгаар Хойд Солонгосын Сунан нисэх онгоцны буудалд зургадугаар сарын 4-нд Ил‑76 тээвэр онгоцууд байрласан бөгөөд үүнийг “дараагийн удаагийн хөдөлгөөнд бэлдэж байна” гэж дүгнэжээ. Мөн тавдугаар сарын 18-нд Дунай боомтод “Ропуча” хөлөг онгоцыг цэргүүдийг тээвэрлэхэд ашиглах байдлаар байрлуулсан нь маршрутыг дахин ашиглаж буйг баталж байна. 

Цэргийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр  “30 мянга гэдэг тоо хэтэрхий их” гэж үзэж, бодит байдалд 10–20 мянган цэрэг байх магадлалтай гэж мэдээлж байна. Аль эсвэл “цэргүүдийг нэг дор биш, үе шаттайгаар илгээх төлөвлөгөөтэй байж магадгүй” гэсэн таамаглалыг ч мөн дэвшүүлжээ.

 Энэхүү үйл явц нь Хойд Солонгос болон Оросын цэргийн харилцаа улам гүнзгийрч буй нэг илэрхийлэл бөгөөд цэрэг техникийн бэлтгэн нийлүүлэх, цэргийн хүн хүчний солилцоо зэрэг олон талт хамтын ажиллагааны үргэлжлэл гэж ажиглагдаж байна. Украин, АНУ, Өмнөд Солонгос болон барууны тагнуулын байгууллагууд уг мэдээллийг нарийн хянаж, энэ алхам нь хөрш орнууд болон бүс нутагт шинэ аюулын дохио болохыг анхааруулсаар байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
137