Л.Оюунэрдэнэ МАН-ын УЗ дээр АТГ-тай холбоотой үнэнг хэлсэн

Nehuul.mnГ.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон үйл явдлууд, тухайлбал Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүд улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны хүрээлэл дунд яригдаж эхлээд байна. Тэр дундаа намынхандаа хэлсэн АТГ-тай холбоотой асуудалд илүү их анхаарлаа хандуулцгааж байна.

Тэрээр “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнийг би “…Улс төрийн шалтгаантай” гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ.

Энэ талаар нь улс төрийн хүрээнд “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэдэг шүүмж нэлээд явсан. Харин өөрийнх нь ярьснаар, ямар нэг улс төрийн шалтгаанаар АТГ тайлбар хийж, зарлахгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэж яригдаж эхлээд байна. Энэ бол гарцаагүй тэгж хардахаас өөр аргаггүй нөхцөл байдал мөн.

Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө орлогоо нотолсон хэдий ч түүнийг нь одоог болтол олон нийтэд мэдүүлэхгүйн тулд АТГ дээр шалгаж байгаа гэх нэрийдлээр дарчихаад байгаа гэдэг зүй ёсны хардлага ... Хэрвээ Л.Оюун-Эрдэнийг тухайн үед нь шуурхай шалгаж хөрөнгө орлогоо нотолсон гэдэг мэдээдэллийг АТГ-аас олон нийтэд өгсөн бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрох үндэслэлгүй болчих гээд байж л дээ ...Одоог болтол АТГ шалгаж байна гэсээр байгаа. Үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө орлогоо нотлож чадахгүй байна гэдэг хардлага ч явж байна, тийм зорилготой хар пиарууд ч явж байгаа. Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч түүнийг хөрөнгө орлогоо нотолсон гэдэг мэдээлэл нь тараагдвал ард иргэд Л.Оюун-Эрдэнийг үндэслэлгүйгээр огцруулсан байна хэмээн асуудал үүсгэх байх гэж болгоомжилсондоо дараад байгаа байх гэх хардлага. Энэ бол ноцтой асуудал шүү! Энэ хардлага хэрвээ үнэн байвал АТГ-т хэн нөлөөлөөд байна вэ гэдэг асуулт хүссэн ч хүсээгүй тавигдана. Цаашлаад улс нийтээрээ яригдана!!!

Мөн, Л.Оюун-Эрдэнэ “…Улс орны ахуй амьдрал хариуцаж байсан учраас олон зүйлийг тэвчиж өнгөрөөлөө. Төрөө бодоод, намаа бодоод өдөр тутмын ажил хариуцаж байгаа хүний хувьд тэвчиж гарахыг, аль болох хүмүүстэй уулзахгүй байхыг эрхэмлэж байна. Харин ховоор ажил хийдэг, хэт мэдэмхийрч үг дамжуулагч нар аа, одоо Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх зорилго чинь хангагдсан бол одоо урдах ажлаа хий. Хамтарсан засгийг унагах шийдвэрийн ард наад “тоо”-нууд чинь юу болсныг та нар харж л байгаа биз дээ” гэжээ.

Түүний энэ үгийг “…Мань эр тэнд сууж байсан зарим нэг хүнд хандаад хэлчихнэ лээ. Хамгийн гол нь, энэ улс төрийн ажиллагааны эцэст улсын эдийн засгийн үзүүлэлт унаж байна шүү, одоо арга хэмжээ авч, эдийн засагтаа анхаарах цаг гэдгийг хэлсэн” гэж байна. Энэ нь ч үнэн. Засаг тогтворгүй байдал үүсэх төдийд шууд сөрөг нөлөөлөлүүд гадаад дотоодгүй үүссэн, олон хоногийн тодорхойгүй байдалтай байснаас болж цаг нартай уралдаж яаралтай эхлүүлэх ёстой байсан маш олон том жижиг төсөл хөтөлбөрүүд гацсан, зарим нь бүр царцаагдаж, хойшлогдож байх шиг байна. Энэ бүхний ард Улсын ЭЗ нурж байгаа!!!

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатарыг дэмжиж буйгаа хэлжээ.

Тэгэхдээ “…Уг нь хуулиар бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Гэсэн ч цагаа тулахаар олон өөр нөхцөл байдалтай нүүр тулдаг. Үүнийг би маш сайн ойлгож байна. Харин сайд болох гээд сууж байгаа та нар шаардлагатай үед өмнөөс нь гал авч байх хэрэгтэй шүү. Нэгэнт танхимд нь сонгогдож ороод сайдаар томилогдсон бол баг болж ажиллаарай. Сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү” гэсэн байна.

Энэ талаар нь “…Шууд утгаараа, өөрийнхөө кэйсийг Г.Занданшатар дээр битгий давтагдаасай гэдэг агуулгаар хэлсэн. Засгийн газрынхаа сайд нарыг бүрдүүлэхэд ямар нөлөө орсон, ерөнхийдөө өөрөө багаа томилж чадаагүй, тийм боломж байдаггүй гэсэн үг. Улс төр нэгэнт хөдлөөд Ерөнхий сайдыг унагах ажиллагаа явагдах үед танхимынх нь сайд нар урвасан, зарим нэг нь үйл явцын гол дүрд тоглосон гэдгийг тойруугаар хэлсэн. Тэр тусам, сүүлийн үгний эзэн бол тодорхой байсан” гэв. Товчхондоо шинэ Ерөнхий сайдаасаа бас битгий урваарай гэдэг үгийг Урвагчдад хандаж хэлэхийн сацуу урвагчидаас болгоомжилж ажиллахыг шинэ Ерөнхий сайд Г.Занданшатард хандаж хэлсэн гэж ойлгож болно!

Үүнээс гадна, “…Яг үнэндээ, бид сонгуульд ялсан жаргалаа даахгүйн зовлон болж байна шүү. Уг нь олон улсад 2024 онд МАН ганцаараа 50-иас дээш хувь бүрдүүлсэн нам болсон. Харамсалтай нь, энэ ялалт зарим нэг хүний сандал ширээ булаацалдах атгаг хүслийг төрүүллээ. Ер нь бол, бид олонх биш олон байсан бол өдийд бүх юм зүгээр л явж байх байсан” гэжээ. Харин энэ тухайд “…УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх сонгогчдын санаа бодол, МАН-ын тооцоогоор “50+1” хувилбараар санал авах боломж муу байсан. Гэтэл ялчихсан. Олон суудал авсан бол хамтарсан Засгийн газрыг байгуулахаас өөр гарц байхгүй. Олонх болчихсон учраас шалтаг болж байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ. Дээрээс нь, үүн дээр дөрөөлж, шунал хүслээ гүйцэлдүүлэхээр улс төрийг бужигнуулсан. Тэгээд санасандаа хүрлээ гэдгийг л хэлсэн” гэж тайлбарлан ярьцгааж байна.

Энэ бол үгүйсгэж чадахгүй үнэн. Л.Оюун-Эрдэнийн нэр нөлөөн дор ард түмний саналыг нь авч ялалт байгуулсныхаа дараа, намаа ялуулсан, хамгийн өндөр рейтингтэй байгаа намынхаа даргын эсрэг ордны хуйвалдаан хийж огцруулна гэдэг бол өөрөө өөрсдийгөө огцруулж буйгаас ямар ч ялгаагүй тэнэглэл байсан гэдгийг ч намынх нь гишүүд ил далд ярьцгааж байна.

Энэ бол батлагаатай эх сурвалжтай мэдээллээс хийсэн дүгнэлт шүү. Цаг нь болохоор тухайн үед юу юу болоод өнгөрснийг өөрөө хэлэх байхаа гэж бодож байна.  Төр Улс минь түвшин сайхан, түмэн олон Монголчууд минь амгалан сайхан болтугай


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
132