Сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргажээ

Nehuul.mnМонгол Улсын Засгийн газар 2025 оны 6 дугаар 03-ны өдөр огцорч бүх сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Боловсролын сайдыг үүрэг гүйцэтгэгч П.Наранбаярын тушаалаар 2025.06.05 Шинэ Монгол дээд сургуулийг Их сургууль болгожээ. Мөн дээд сургуулийн бүрэлдэхүүн сургуулийг бие даасан коллеж болгож 2025.06.07-нд тушаал гаргажээ. Өөрөөр хэлбэл нэг сургуулийг хоёр хувааж их сургууль, коллеж болгож 2 ангилалд хамруулан хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгожээ. Ангилал тогтоосон ажлын хэсгийн бүрэлдэхүүн журмын дагуу байгуулагдаагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэр гаргасан гэж хувийн сургуулиуд гомдол гаргаж байгаа аж.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
125