Иргэн Г.Ган-Очир: БХ-ын сайд С.Бямбацогт эрүүгийн хэргээс өөрийгөө “сугалж” үлдсэн баримт энд байна!

Иргэн Г.Ган-Очир Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын үе үеийн булхай, луйвруудыг цахим хуудаснаа дэлгэн тавьжээ.                                                                                                                                                                                                                                        Nehuul.mn

Тэрээр мэдээлэлдээ,

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нь дараах хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтдээ 280 тэрбум, 932 сая 700 мянган төгрөгийн зээл авч, мөнгө угаасан байна.

1. Чингис бондоос 25.4 тэрбум,

2. Хөгжлийн банкны зээл 80.1 тэрбум

3. ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4 тэрбум,

4. Тендерээр 63.9 тэрбум,

Нийтдээ 173 тэрбум 37 сая 700 мянга,

5. Алтай трест ХХК-аар авсан концессын гэрээний нийт өртөг 107 тэрбум 895 сая төгрөг.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл хуйвалдаж, Улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар гянтболд олборлосон Эрүүгийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийгөө “сугалж” үлдсэн баримт энд байна.

2016- 2018 онд төрийн албан тушаалтнууд урьдчилан нэгдэж, гэмт хэргийн зохион байгуулалтад орж, Ховд аймгийн Цэцэг сумын улсын тусгай хамгаалалтай Мянган угалзатын нуруунд 27.27 га газарт хууль зөрчин 542,95 тн гянтболд олборлосон.

Дээрх 3 жилийн хугацаанд:

-2016 онд 226,23 тн гянтболд буюу 4,8 тэрбум төгрөг

– 2017 онд 180,98 тн гянтболд буюу 6,9 тэрбум төгрөг

– 2018 онд 135,74 тн гянтболд буюу 5,6 тэрбум төгрөг нийт 17.3 тэрбум төгрөгийн гянтболд /Вольфрам/ олборлож, байгаль орчинд 2,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Нинжа нараар сүйтгүүлж байгаад дараа нь нөхөн сэргээлт хийх нэрээр, “Өгөөжтэй өв” ХХК хэмээх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж 3 жил цагдаагаар хамгаалуулж, ямар ч хяналт шалгалт оруулахгүйгүйгээр вольфрам олборложээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
121