Х.Мөнхжаргал захирал аа, тендерийн монополь “Спейшл Майнинг Сервис” ХХК-иас хэзээ салах вэ!!!

Х.Мөнхжаргал захирал аа, тендерийн монополь “Спейшл Майнинг Сервис” ХХК-иас хэзээ салах вэ!!!

Nehuul.mn

Эрдэнэс Тавантолгой ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна гэсэн журамтай. Гэтэл бодит байдал дээр энэхүү журам нь хэрэгжиж буй эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, 2019 оноос эхэлж өнөөг хүртэл ЭТТ ХК-ийн өрөмдлөг тэсэлгээний тендерийг хуу хамж буй “Спейшл Майнинг Сервис” ХХК тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх, жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг хасуулчихсан тухай мэдээлэл ил болсон. Хасуулах болсон шалтгаан нь тун удахгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдах аж. Энэхүү тендер зарлагдахаас өмнө “Спейшл Майнинг Сервис”ХХК-ийн жолооч согтуугаар автомашин жолоодож 20 гаруй тоннын тэсрэх бодис тээвэрлэж яваад ноцтой осол гаргажээ. Энэхүү ослыг нууцлахын тулд тэд жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг хасуулсан нь энэ аж. Азаар тухайн үед бусдын амь нас эд хөрөнгө үрэгдээгүй ч энэ шалгагдах ёстой гэмт хэрэг. Гэтэл тус хэргийг ямар шатанд яаж шалгаж байгаа нь ч нууц. Тендерийн амтанд орсон УИХ-ын гишүүн асан Молекул хочит Батж.Батбаярын гэр бүлийн “Спейшл Майнинг Сервис”ХХК 2019-2023 оны хооронд “ЭТТ” ХК-нд монополь тогтоож нийтдээ 706 тэрбум 839 сая 150 мянга 414 төгрөгийн тендерийг авч байсан одоог хүртэл ашиглагдаж байгаа хоёр талбайд өрөмдлөг тэсэлгээний ажлыг дангаар гүйцэтгэж буй нь тэдний хамсаатан, асар их мөнгөн дүнтэй тендерийг хуваалцдаг бүхэл бүтэн баг ЭТТ ХК-нд одоог хүртэл оршин тогтносоор байна. Тиймээс ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж буй Х.Мөнхжаргал та тендерээр гаршсан Батж Батбаярын хүү Б.Баттулгын “Спейшл Майнинг Сервис” ХХК тендерт хэрхэн яаж шалгараад байдаг хуудуутай асуудалд аудитийн шалгалт оруулж, яагаад өнөөг хүртэл “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер”-т ялаад байдгийн учир шалтгааныг олвол ихээхэн ноцтой, но-той үйлдлүүд илрэх болов уу. Учир нь 2020 онд “Спейшл майнинг сервис” ХХК, ЭТТ ХК-иас зарласан 300 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг 3 жилийн хугацаатай авч дуулиан тарьж байсан. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө болсон нүүрсний сонсголоор тус компанийн хуудуутай үйлдлүүд ил болсон ч одоог хүртэл “Спейшл майнинг сервис” ХХК, ЭТТ-н тендерт амь бөхтэй оршсоор буйн цаана маш том эрх мэдэл, авлигын сүлжээ байсаар байна гэдгийг батлаж байна. Тиймээс Х.Мөнхжаргал захирал аа, Спейшл майнинг сервис” ХХК-ийн оролцсон тендерүүдэд аудитийн шалгалт оруулаач. Мөн тус компани дангаараа тендерийн мангас байсаар байх уу.

 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
118