БҮЛЭГЛЭЛ, ОЛИГАРХУУД МОНГОЛООС БУЛААН АВСАН БАЙГАЛИЙН БАЯЛГЫГ АРД ТҮМЭН ИРГЭДДЭЭ ХҮРТЭЭХ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЖ БАЙГАА EРӨНХИЙ САЙДЫН ЗҮТГЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Магтмаар байгаа шүү. Ерөнхий сайдыг... Залуу сайд улс төрд зоригтой орж ирсэн. Олон ч дайралт, сүрдүүлэгт өртсөн. Иргэд бид ч хангалттай доромжилсон. Гэхдээ тэр даравч дарайж, булавч бултайхын үлгэрээр түүхэн он жилүүдийг бүтээж чадаж байна.Гацаанд орсон мега төслүүдийг хөдөлгөж эхэллээ, Үндэсний баялгийн сангийн суурийг тавьлаа. Монгол хүн баялагтаа эзэн нь байхыг сургалаа. Хэдхэн гэр бүлийн хувийн өмч болоод байсан Монголын хөрсөн доорх баялгийг иргэддээ өгч эхэллээ. Өнөөдөр гэхэд л Төгрөг нуурын орд газрыг Женкогоос авч төр буюу иргэд эзэмших эхлэлийг Н.Учрал сайд зоригтойгоор шийдвэрлэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу сайдуудаа дэмжиж сургаж байгаа нь эндээс харагдаж байна. Өмнөх сайдууд аймхай, бөөрөнхий, зөвхөн өөрийгөө болон эргэн тойрныхоо хүрээллийг л бөөцийлдөг байсан нь өдрөөс өдөрт улам л тод харагдаж байна даа. БҮЛЭГЛЭЛ, ОЛИГАРХУУД МОНГОЛООС БУЛААН АВСАН БАЙГАЛИЙН БАЯЛГЫГ АРД ТҮМЭН ИРГЭДДЭЭ ХҮРТЭЭХ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЖ БАЙГАА EРӨНХИЙ САЙДЫН ЗҮТГЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР