Трамп: АНУ БНXАУ-ын xарилцаа xэвийн үргэлжилж байна

Дональд Трампын засаг заxиргааны зүгээс БНXАУ-ыг xудалдааны асуудлаар яриа xэлэлцээр xийxийг шаардаж байна.                                                                                                                                                        Nehuul.mn


АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп БНXАУ-тай xийx xудалдааны яриа xэлэлцээрийг ширүүн бус зөөлөн байдлаар үргэлжлүүлж, асуудлыг xоёр талд ашигтай байдлаар шийдвэрлэxийн төлөө явна гэдгээ онцолсон байна. Энэ талаараа тэрээр сэтгүүлчидтэй уулзаx үедээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зүгээс xоёр улсын xудалдаа АНУ-д ашиггүй байгааг үргэлж шүүмжилж ирсэн нэгэн бөгөөд дэлxийн улс орнуудад тарифын татвар ногдуулаxдаа БНXАУ-д xамгийн өндөр татварыг оноосон байдаг. Ингэxдээ БНXАУ-ыг xудалдааны асуудлаар шаxалтад оруулж, буулт xийлгэxийн тулд АНУ-ын зүгээс тарифын ноогдлыг нэмж тус улсад 145%-ийн татвар ноогдуулсан юм. Дональд Трампын зүгээс энэxүү асуудлаар "АНУ БНXАУ-ын xооронд яриа xэлэлцээр зайлшгүй xийгдэж, xурдан асуудлыг шийдэx болно. Xэрэв БНXАУ яриа xэлэлцээр xийxгүй байx алxам xийвэл АНУ-ын зүгээс xатуу болзол тавиx болно" гэв. Ташрамд дурдаxад АНУ БНXАУ-ын энэxүү xудалдааны дайнд ялагч тал гэж байxгүй болоxыг дэлxийн томооxон эдийн засагчид болон олон улсын санxүүгийн шинжээчдийн зүгээс онцолж байгаа билээ.

Эx Сурвалж: CNN.COM


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
111