Путин Улаан өндөгний баяраар гал зогсоохоо амалсан ч Оросын дайралт үргэлжилсээр байгааг Зеленський мэдэгдэв

Nehuul.mnОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үнэн алдартны шашны улаан өндөгний баярыг тохиолдуулан ням гаргийг дуустал Украин дахь цэргийн бүх үйл ажиллагааг зогсоохыг тушаасан юм. 30 цагийн хугацаанд гал зогсоох түр эвлэрэл Москвагийн цагаар ням гаргийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ Оросын арми ямар ч болзошгүй нөхцөлд хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой гэдгийг Путин  жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовт сануулжээ. 

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський түр гал зогсоох гэрээг дагаж мөрдөнө гэж мэдэгдсэн ч Оросын зүгээс дайралт үргэлжилсээр байгаад Кремлийг буруутгав. Зеленськийн хэлснээр Курск, Белгород мужуудад байлдааны ажиллагаа үргэлжилr байгаа бөгөөд Оросын нисгэгчгүй онгоцууд ч Украины хилийн бүсэд нэвтэрч байгаа аж. Мөн АНУ-ын зүгээс санал болгосон урт хугацаанд гал зогсоох тохиролцоог няцаасан ОХУ-ын Ерөнхийлөгчид итгэх боломжгүй гэлээ.

2023 оны нэгдүгээр сард Христийн мэндэлсний баярын үеэр Орос, Украины талууд гал зогсоох оролдлого хийсэн ч санал чадаагүйн улмаас цуцалж байсан юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
108