“SG Apes“ багийн эзэн О.Мөнхжин сагсан бөмбөгөөс явж буйгаа мэдэгдлээ

Nehuul.mnӨнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд Үндэсний дээд лигийн хагас шигшээд учраа таарсан "SG Apes", "Бишрэл Металл" багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт болж, "Бишрэл Металл" баг ялалт байгуулсан юм.

"SG Apes" багийн эзэн О.Мөнхжингийн хувьд хэрэв түүний баг ялагдвал сагсан бөмбөгөөс явахаа мэдэгдээд байсан билээ. Долоо дахь тоглолтын үеэр "SG Apes" багийн тоглогч Б.Тулуйд алдаа өгч, тоглолтоос хөөхдөө шүүгчид алдаа гаргасан бөгөөд энэхүү асуудалд бухимдаж, мөн хэлсэндээ хүрч буйгаа тус багийн эзэн О.Мөнхжин мэдэгдлээ.

Тэрбээр "Бүгд хоёр нүдээрээ үзлээ, харлаа. Металлын фанатуудаас бусад нь бүгд гэрч боллоо. Би энэ шударга бус, луйврын, нэг компанийн харьяат, нэг хүнийг, нэг багийг ялгаварлан гадуурхсан сагсны лигээс, сагсны холбооноос явлаа. Баяртай. Хорвоо дэлхий уужим байна. Надад өөр хийх ажил маш их байна" хэмээжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
103