“Европын Холбоонд Зочлох Хөтөлбөр -2021“-т хамрагдах хүсэлтээ илгээхэд 7-хон хоног үлдлээ

"Европын Холбоонд Зочлох Хөтөлбөр -2021"-т хамрагдах хүсэлтээ илгээхэд долоохон хоног үлдлээ. Энэхүү хөтөлбөр нь иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, төрийн алба, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, үйлдвэрчний эвлэлийн салбарт манлайлагч залууст зориулсан хөтөлбөр юм.

Хөтөлбөр хамрагдсанаар та Европын Холбооны нийслэл хот Брюссель болон Страсбургт 7-14 хоногийн хугацаанд зочлон тус Холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Европын холбооны үнэт зүйлс, бодлого боловсруулалт, үйл ажиллагаатай танилцах боломжтой юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус та бүхэн ЕХ-ны албан ёсны аль нэг хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлагатай бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон өргөдөл гаргахыг хүсвэл ЭНД дарж, бүртгүүлээрэй. Өргөдлийг 2020 оны зургадугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна.

А.АНИР


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.NEHUUL.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.